UBLife Logo
Спорт

Тэрүнофүжи Миягино дэвжээний бөхчүүдийн нэрийг өөрчилснөө тайлбарлалаа

Тэрүнофүжи Миягино дэвжээний бөхчүүдийн нэрийг өөрчилснөө тайлбарлалаа

Японы сүмо бөхийн холбооноос Нэгдүгээр сарын тэмцээний шинэ банцүкэг зарлалаа. Украины анхны озэки төрсөн онцлогтой башё ч ихэнх мэргэжилтний анхаарлыг хуучин Миягино буюу их аварга Хакүхогийн дэвжээний бөхчүүдийн нэрс татсан юм. Миягино дэвжээ хаагдсанаар бөхчүүд нь өнгөрсөн оны 4-р сард Исэгахама дэвжээнд шилжсэн. Шинэ банцүкэд Исэгахама дэвжээ есөн бөхийн нэрийг өөрчилсний найм нь хуучин Миягино дэвжээний бөхчүүд. Миягиногоос ганцхан Энхо л хуучин нэртэйгээ үлджээ. Маэгаширагийн барууны 3-т жагссан Хакүоохо бол Хакүхогийн орон нутгаас олж ирсэн “Рэйва эриний мангас” хочит бөх. Түүний нэрийг Хакүнофүжи болгон өөрчилжээ.

Харин Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Дэмиджамц Миягино дэвжээнд орохдоо Сэйхакүхо гэсэн нэр авч байсан. Сэй гэсэн ханз нь гэгээн, нандин гэсэн утгатай. Хакүхо нь мэдээж их аварга Хакүхогийн нэр. Тэгвэл тэр ирэх тэмцээнээс Тошинофүжи нэртэй барилдана. Тэншёохог Миэнофүжи, Мацүиг Арашифүжи, Сэншёохог Изүмифүжи, Чюраг Чюрафүжи, Оонокүраг Күранофүжи, Кавазоэг Хананофүжи, Казүнофүжиг Сүйгафүжи болгон сольсон байна.

Сүмо бөхийн шинжээчид энэ шийдвэрт ихэд гайхаж байгаа юм. Нэгдүгээрт, Миягино дэвжээг түр зуур Исэгахама дэвжээтэй нэгтгэлээ гэсэн нь үнэндээ бүр мөсөн шилжүүлжээ гэж ойлгогдлоо. Хоёрдугаарт, их аварга Хакүхогийн нэр сүмод байхгүй болох нь гэсэн хардлага.

Өнөөдөр Исэгахама ояката буюу ёкозүна асан Тэрүнофүжи сэтгүүлчдэд энэ талаар тайлбар өглөө.

Тэрүнофүжи “Бүгд нэг зүгт хамтдаа хичээн зүтгэе гэсэн бодлоор Фүжи нэртэй болцгоосон. Манай дэвжээнд түр зуур ч гэсэн байгаа цагт миний л шавь гэсэн үг. Бүгдэнтэй нь ганцаарчлан уулзаж ярилцсан, бүгд зөвшөөрсөн. Харин Энхо нэрээ солихгүй гэсэн тул хүндэлсэн” гэж тайлбарласан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.