UBLife Logo
Дэлхий

Трамп: Хэлтэрхий мөс авах гэтэл өгсөнгүй

Трамп: Хэлтэрхий мөс авах гэтэл өгсөнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Давост Дэлхийн эдийн засгийн форум дээр үг хэллээ. Түүний хэлсэн үгийн ихэнх нь Гренландын тухай байлаа. Тэрээр Гренландыг “хэлтэрхий мөс” гэж нэрлээд энэ мөс АНУ-ын эзэмшилд байх ёстой гэж тунхагласан.

“Air Force One” онгоцны төхөөрөмжид бага зэрэг доголдол гарсан тул Трамп цэргийн баазад бууж, хөлгөө солиод Швейцарт ирсэн. Саатал гарсан ч Трамп яг цагтаа орж ирсэн юм.

Тэрээр юуны өмнө АНУ-ын өмнөх Засгийн газраа шүүмжиллээ. Ардчилсан нам Америкийн эдийн засгийг доройтуулж, олон улсын тавцанд нэр хүндийг нь унагаасан гэлээ. Тэдний алдааг Трамп зассан тул одоо АНУ цэцэглэн, мандаж байгааг дурдсан.

“Европ тив хөгжлийн буруу зам сонгожээ. Би Европт хайртай, хөгжиж, цэцэглээсэй гэж хүсдэг. Харин тэд буруу зүгт яваад байна” Дональд Трамп

Ингээд Трамп Гренландын асуудалд шилжлээ.

“Энэ арал дээр Данийн ямар ч ул мөр байхгүй. Энэхүү асар том мөсөн хэлтэрхийг АНУ л хамгаалж, хөгжүүлж чадна. Би Гренландыг авах талаар яаралтай хэлэлцээр хийнэ. Энэ арлыг худалдан авах нь муу муухай зүйл биш. АНУ хүссэн юм болгоноо авч чадна, гэхдээ би хүч хэрэглэхгүй. Одоо миний ганц хүсэлт бол Гренланд. Бяцхан хүсэлт. Та нар ЗА гэж хэлбэл бид талархана, ҮГҮЙ гэж хэлбэл бид санаж явах болно. Дэлхий ертөнцийг хамгаалахын тулд бид хэлтэрхий мөс хүсээд байдаг, харин бидэнд өгөхгүй байна” Трамп

Дараа нь Украины асуудлыг хөндлөө. Трампын хэлснээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр дайтахаа зогсоохыг хүсэж байгаа, үүнд нь НАТО туслах ёстой гэнэ.

“Тэр хоёр тэнэг биш гэдгийг би мэднэ. Гэхдээ тэд хэлэлцээр хийхгүй бол тэнэг болно. Хэнийг ч гомдоохыг хүсэхгүй байгаа ч дайныг зогсоох цаг болсон” Трамп

Түүний татварын бодлогын ачаар дэлхий дахинд эм, хэрэгслийн үнэ буурсныг Трамп онцлоод “Ногоон бодлого” бол “Ногоон залилан” байсныг илчилсэн гэлээ. Өмнөх засгийн газрын ногоон бодлогын гайгаар нефтийн үнэ өссөн гэж онцолсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.