Дэлхийн бүх панда баавгай Хятад улсын өмч байдаг. Хятадын засгийн газар гадаад улсуудад пандагаа зээлж, түрээсэлж болох ч эцэст нь заавал эргүүлэн авдаг дүрэмтэй. Энэ жил Японы Үэно амьтны хүрээлэнгийн хоёр панда нутаг буцах болсон тул Наран орон пандагүй үлдэж байгаа юм.
Харин Германы Мюнхен хотын “Хеллабрунн” амьтны хүрээлэн пандатай болж чадлаа. Тус хүрээлэнгээс Хятадын Байгаль орчны газартай энэ Лхагва гарагт хоёр панда түрээслэх гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор БНХАУ хоёр панда баавгайг тус хүрээлэнд 10 жилээр түрээслэх болсон байна. Гэрээ байгуулахын өмнө хятад мэргэжилтнүүд маш олон удаа Мюнхенд ирж, панда нь сайхан нөхцөлд амьдрах эсэхийг шалгажээ.
Одоо Германд нийт Берлиний амьтны хүрээлэнд 4 панда байгаагийн хоёр нь Германд төрсөн панда. Мэнхао, Мэнтянь нэртэй хоёр бамбаруушийг удахгүй Хятадад илгээх гэнэ.
