Өнөөдөр Эр цэргийн баярын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан, бид монгол төдийгүй дэлхийн эрчүүдийн талаарх сонирхолтой, заримдаа хачирхалтай баримтуудыг бэлтгэлээ. Гэхдээ эрчүүддээ биш тэдний хань, найз, хамтран зүтгэгч бүсгүйчүүдэд зориулсан юм шүү.

- Дэлхийн эрчүүдийн дундаж өндөр 176 см.
- Эр хүн гэдсээрээ, эмэгтэй хүн цээжээрээ амьсгалдаг.
- Эрчүүд дунд солгой хүн 2 дахин их тохиолдддог.
- Эрэгтэй хүний биеийн дулаан эмэгтэй хүнээс 0,2 хэм өндөр байдаг.
- Логик сэтгэлгээг хариуцдаг зүүн тархи эрчүүдэд илүү хөгжсөн байдаг бол сэтгэл хөдлөл, уран бүтээл хөгжүүлдэг баруун тархины хөгжил эмэгтэйчүүдэд илүү байдаг ажээ.
- Цус харваж, зүрх зогсох магадлал эрчүүдэд 3 хувь илүү байдаг.
- Эрчүүдийн цус 10 дахин илүү өтгөн тул цусны бөглөрөл үүсэх эрсдэлтэй.

- Тэд эмэгтэй хүнийг харцаараа сонгодог. Сонсгол, үнэрлэх мэдрэмж эрчүүдэд сул хөгжжээ.
- Эрчүүд стресс даах чадвар сул тул мэдрэлийн улмаас ходоодны өвчин их тусдаг.
- Эрчүүдийн 40 хувь нь гэр бүлийнхээ төлөө ажил хийдэг гэж хариулсан бол эмэгтэйчүүдийн 14 хувь нь л ингэж хариулжээ.
- Эрэгтэй хүн эхлээд өмдөө өмсөөд цамцаа өмсдөг. Тайлах дараалал эсрэг. Харин эмэгтэйчүүд эсрэгээрээ. Богино цамцаа тайлахдаа эрчүүд хоолойноос нь татдаг бол эмэгтэй хүн доод талаас нь дээш татдаг байна.
- Эр хүн мэдэхгүй газарт зүг олохдоо сайн. Учир нь эрт үед ан агнаад гэртээ төөрөлгүө харьж ирэх ёстой байлаа. Харин эмэгтэйчүүд орон зайн мэдрэмж илүү сайн.
- Эрчүүдийн дунд амиа хорлогчид 3 дахин, архичин 5 дахин олон байдаг.

-Эрчүүд эмэгтэй хүнээс илүү хамааралтай. Гэр бүлд эхнэр нь нас барахад нөхөр нь 1-2 жилийн дараа нас барах тохиолдол олон бол нөхөр нь нас барсан эмэгтэй хүн удаан амьдрах чадвартай. Үүнийг эрдэмтэд эр хүн багаасаа ээж, эхнэрийн халамжинд амьдраад дассаных гэж тайлбарлажээ.
- Эр хүн ямар нэг мэдээлэл дамжуулах гэж амаа нээдэг бол эмэгтэйчүүд зүгээр л яримаар санагдаад чалчдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
- Эмэгтэй хүн амьдралынхаа үе болгоныг мартдаггүй бөгөөд хүний царайг илүү сайн тогтоодог бол эрчүүд жижиг үйл явдлыг огт санадаггүй.
- Эрчүүд 3 дахин бага бэлэг авдаг. Тэд 10-20 хувь цөөн гар утсаар ярьдаг.
-Эрэгтэй хүн илүү том, өргөн сэтгэдэг. Тэд жилийн өмнө урагдсан ханын цааснаас илүү дэлхийн эдийн засгийн хямралын талаар боддог.

- Тилбургийн их сургуулийн судалгаагаар эрчүүд аз жаргалдаа умбахаараа уйлдаг бол эмэгтэйчүүд гай, зовлонгоос болж уйлах нь элбэг гэж гарчээ.
- Эрчүүдийн 20 хувь нь хуучин найз бүсгүйнхээ утасны дугаарыг устгадаггүй. Хэзээ нэгэн цагт хэрэг болно гээд хадгалдаг.
- 18-аас дээш насны эрчүүдийн 85 % нь байнга насанд хүрэгчдийн кино үздэг.
- Насанд хүрсэн эр хүний тархины хэмжээ эмэгтэй хүний тархинаас 10 хувь том байдаг. Гэхдээ энэ нь илүү ухаантай гэсэн үг биш.
- Хамгийн аюултай 15 өвчнөөр өвдөх магадлал эрчүүдэд илүү байдаг.
- Дэлхийд 100 охинд дунджаар 107 хөвгүүн оногддог. Гэхдээ хөвгүүдийн багадаа нас барах эрсдэл 25 хувь илүү байдаг.

- Эрчүүд хурим хийхээсээ өмнө дунджаар 4-6 найз бүсгүйтэй байдаг.
- Ганц бие эрчүүдийн ихэнх нь 27 нас хүртлээ ээжээрээ арчлуулдаг.
- Эрчүүдийн хамгийн айдаг зүйл бол үргүйдэл, бэлгийн сулрал. Харин хоёрдугаарт халзрах ордог байна.
- Эрчүүдийн 96 хувь нь тамхи татдаггүй эмэгтэйг мөрөөддөг.
- Эр хүн амьдралынхаа турш 3 кг уруулын будаг иддэг. Мэдээж үнсэлцэхдээ.
- Эрчүүдийн 80 хувь нь эмчид очихоосоо айдаг.
- Эрчүүд бүгдийг мартдаг бол харин эмэгтэй хүн юу ч мартдаггүй. Эрчүүдэд зориулан, спортын тэмцээний чухал үеийг удаашруулан харуулдаг болжээ.
- Ихэнх эрчүүд дэлгүүрт худалдан авалт хийхэд дургүй тул эрэгтэй хувцасны тасгийг орох хаалганы яг дэргэд байрлуулдаг.
- Эр хүн өдөрт 6 удаа ажлын газрын хүмүүс, дарга, найз бүсгүйгээ хуурдаг. Харин эмэгтэйчүүд ердөө 3 удаа худлаа ярьдаг байна. Хамгийн их хэлдэг үг нь “Түгжрээд”.

- Эрчүүд унагаасан зүйлээ авахдаа бөхийдөг бол эмэгтэй хүн суудаг.
- Монреалийн их сургуулийн судалгаагаар эрчүүд аймшгийн зүүд зүүдлэхдээ газар хөдлөх, галт уул, дайн хардаг бол эмэгтэйчүүдийн аймшгийн зүүдний сэдэв нь ихэнхдээ хэрүүл маргаан байдаг нь тогтоогджээ.
- Эрэгтэй хүний арьс 25 хувь илүү зузаан.
- Эрчүүд өнгө ялгахдаа муу ч хөдөлгөөн, хурдыг илүү анзаардаг.
