Дэлхий даяар өөрийгөө ойлгох, ертөнцийг тайлбарлах арга хэрэгслүүдийн нэг болгон ашигладаг тарот хөзрийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Таротыг дундад зууны сүм хийдүүд хориглож байгаагүй
Ихэнх хүмүүс таротыг католик сүм хийд хориглосон гэж боддог. Испанийн Инквизицид (Дундад зууны үед Католик сүмээс тэрслүү үзэлтнүүд (еретик)-тэй тэмцэх, итгэл үнэмшлийг хянах зорилгоор байгуулсан шүүх-мөрдөх байгууллага) ямар зүйлс тэрслүү үзэлд орохыг нарийн бичиж тэмдэглэсэн байдаг бөгөөд дунд нь тарот хэзээ ч дурдагдаагүй байна. Учир нь хөзөр хэвлэх нь хэвлэлийн салбарын чухал хэсэг байсан бөгөөд сүм хийдийн татварыг дэмжихэд ихээхэн нөлөөтэй байсан тул хориглох хүсэл сонирхол анхнаасаа л бага байжээ.

2. Hierophant буюу Санваартан ба High Priestess буюу Гэгээнтэн хөзрүүд сүүлд нэмэгдсэн
Эхэндээ зарим хөзрийг католицизмын эсрэг Реформацын дараа сүм хийд эсэргүүцсэн бөгөөд Мэйжир аркана хөзрүүд дээрх шашны тэргүүнүүдийн дүрслэл бүхий хөзрийг орлох өөр хөзөр нэмэх шаардлагатай болсон юм. Ийнхүү Санваартан болон Гэгээнтэн хөзрүүд нэмэгдсэн.

3. Тарот анх зөгнөл, мэргийн зорилгоор бүтээгдээгүй
Эхэндээ тарот хөзрүүдийг тоглоомын зориулалтаар бүтээсэн байна. Италид “tarocchini”, Францад “tarot”, Германд “königrufen” гэх тоглоом тоглодог байсан бөгөөд эдгээрээс зарим нь одоо ч тоглогддог. Зөгнөл, мэргийн зориулалтаар ашиглаж эхэлсэн нь 18-р зууны Францаас эхтэй гэнэ.

4. Аль ч хөзөр үнэхээр “муу” биш
Үхэл, Чөтгөр, зарим Илдийн хөзрүүд аймшигтай харагддаг ч ямар ч хөзөр үнэхээр сөрөг утгатай биш. Жишээлбэл, Үхэл хэмээх хөзөр нь хуучин зуршлыг орхих эсвэл өөрчлөлтийг илэрхийлж болно. Хөзрийн утга нь орших байрлал, хамт ирсэн бусад хөзрүүдээсээ ихээхэн хамаарна.

5. Тарот өөрийгөө танихад тусалдаг
Тарот нь өөрийгөө таних, дотоод сэтгэлээ ойлгох хэрэгсэл болдог. Хөзрийн бэлгэдэл нь хүний бодол, хүсэл, мэдрэмжийг илрүүлж, өөрийгөө дүгнэх боломжийг олгодог гэлцдэг байна. Өөрийгөө ойлгосноор мэдлэг, ухамсар нэмэгддэг гэх бөгөөд хөзрийн тусламжтай өөрийн олж хараагүй олон зүйлийг мэдэх боломжтой гэжээ.

6. Эртний Египетэд түгээмэл байсан
Шинжлэх ухаанчид Египетийн булшнаас тарот шиг хөзрүүд олсон бөгөөд эдгээр хөзрийн бэлгэдэл нь үхлийн дараах ертөнцийг дүрслэн харуулдаг байжээ. Египетийн тарот нь тухайн үеийн домог, сүсэг бишрэлд ихээхэн уялдаатай байсан бөгөөд цаашид Европын таротын хөгжлийг бий болгожээ.

