Та үнэхээр сэтгэлээ нээн ярилцах хүртлээ ямар нэгэн асуудал бүрэн шийдэгддэггүй гэдгийг мэдэрч байсан уу? Заримдаа бид аливаа асуудлыг хав дарсаар эцэстээ харилцаагаа эргэн сэргэхийн аргагүй болтол нь үгүй хийх нь бий. Тиймээс цаг гарган, нэг нэгэнтэйгээ ярилцах боломжийг заавал бүрдүүлж байгаарай.

1. Миний амьдралаасаа явуулах, орхих ёстой хамгийн чухал нэг зүйлийг чи юу гэж боддог вэ? Бас яагаад?

2. Чиний хувьд миний ямар зан чанар эсвэл үйлдлийг тэсвэрлэхэд бэрх байдаг вэ?

3. Аль мөчид би чамайг илүү их дэмжиж, чиний хажууд байсан ч болоосой гэж хүсдэг вэ?

4. Ямар нэг зөрчилдөөн, хүнд хэцүү асуудлыг би яаж давж гардаг гэж чи боддог вэ? Бас тэр арга, үйлдэл минь чамд ямар санагддаг вэ?

5. Миний ямар өөрчлөлт чиний санааг хамгийн ихээр зовоосон эсвэл зовоож байгаа вэ?

6. Бидний харилцааны юу нь өөр байсан ч болоосой гэж чи хүсдэг вэ?

7. Надтай нээлттэй байхад юу нь хамгийн хэцүү байдаг вэ?

8. Бидний дунд одоо ч байж магадгүй гэж боддог үл ойлголцол, эсвэл шийдэгдээгүй өнгөрсөн асуудал юу вэ?

9. Ямар нэг үг хэлэх гэж байгаад, хэлж чадаагүй өнгөрүүлсэн үе байгаа юу? Хэзээ вэ, бас яагаад хэлж чадаагүй вэ?

10. Ямар үед чи надад хамгийн ихээр гомдож байсан бэ?

11. Цаг хугацааг ухрааж болох бол аль үе рүү буцаад, юуг өөрчлөхийг хүсэж байна?

