Монголын цахим спортын CS2 төрлийн шилдэг тоглогчдын нэг Senzu багаа солилоо. Тэрээр “The MongolZ” багаас гарч, Украины “Passion UA”-д багт 6 сарын зээллэгээр шилжээд байсан билээ. Зургаан сарын зээл, тэгээд 6 сарын дараа “Passion UA” бүр мөсөн худалдан авах гэрээ байсан.
Харин өнөөдөр “BC.Game” баг Азбаяр "Senzu" Мөнхболдыг авч байгаагаа зарлалаа. Гэхдээ Senzu Монголын “The MongolZ” багт харьяалагдаж байгаа хэвээр байгаа юм. Түүний оронд Украины баг Виктор sdy Оружевийг авчээ.
Робин "ScrunK" Репке;
Александр "s1mple" Костылев;
Денис "electroNic" Шарипов;
Азбаяр "Senzu" Мунхболд;
Адонес "krazy" Нобре.
