АНУ, Канад, Мексикийн ногоон талбайд хөлбөмбөгийн халуун өрсөлдөөн үргэлжилж байна. Тоглогчдыг дэмжихээр цэнгэлдэх хүрээлэнд очсон үзэгчид дунд тэдний гэргий, анд нөхөд, найз бүсгүйчүүд цөөнгүй харагдана. Ингээд ДАШТ-д оролцож байгаа тамирчдын үзэсгэлэнт гэргий, найз бүсгүйчүүдийг танилцуулж байна.
Жоржина Родригес —Криштиану Роналдугийн сүйт бүсгүй

Жоржина Буэнос-Айрест төрсөн ч багадаа Испанид шилжин суурьшсан. Роналдутай учрахаасаа өмнө тэр Мадрид хотын “Gucci” дэлгүүрт зөвлөх худалдагч хийж байжээ. 2016 оны нэгэн өдөр дэлгүүрийн захирал нь ажлын дараа тусгай зочинд үйлчлэхийг хүссэн нь Роналду байлаа. 2017 онд Жоржина ууган охиноо төрүүлсэн.

2022 онд мөн Белла охин нь төрсөн. Роналдугийн тээгч эхээр төрүүлсэн гурван хүүхэд, нийт 5 хүүхэдтэй. Танилцсанаасаа 9 жилийн дараа Роналду 24 каратын алмаз эрдэнэтэй бөгж бэлэглэн, түүнд гэрлэх санал тавьсан. “Jornal da Madeira”-д бичсэнээр хосууд ДАШТ-ий дараа Роналдугийн төрөлх нутаг Мадейра арал дээр хуримаа хийх гэнэ.
Эстер Экспосито — Килиан Мбаппегийн найз бүсгүй

Испанийн жүжигчин, модель Эстер “Netflix” платформын “Элита” цувралын Карлагийн дүрээр олонд танигдсан. Франц хөлбөмбөгчтэй болзож байгааг нь 2026 оны эхээр папараци нар илчилсэн билээ. Тэд Эйфелийн цамхгийн ойролцоох нэгэн цэнгээний газарт үнсэлцэж байгаад баригдсан юм.

Тэр цагаас хойш хэд хэдэн удаа олны өмнө хамтдаа гарсан. Дарвуулт хөлгөөр зугаалах, Парист болзох зэргээр ил гарч байгаа ч албан ёсоор хэн хэн нь мэдэгдэл хийгээгүй байгаа.
Эшлин Кастро — Жуд Беллингемийн найз бүсгүй

Эшлин бол АНУ-ын модель, 600 мянган дагагчтай инфлюенсер. Тэд 2024 онд олон нийтийн сүлжээгээр танилцаад 2025 оноос үерхэж эхэлсэн. Папараци нар хөлбөмбөг хамт үзэж байхад нь анх зургийг нь авсан байсан.

Тэд харин хэнээс ч нуугдахыг хүсдэггүй. Мадридын “Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд Жудын аав, ээжтэй нь хамт зугаалж байхыг нь сэтгүүлчид мөн харсан байдаг.
Бруна Бьянкарди —Неймарын найз бүсгүй

Алдартай модель, 15,2 сая дагагчтай блогчин Бруна 2021 онд Неймартай танилцсан. Харин шар хэвлэлүүд тэднийг болзож байгааг 2022 онд илчилсэн юм. Неймар олон найз бүсгүйтэй байсан ч нэг ч удаа гэрлээгүй байгаа. Бруна, Неймар хоёр тэр цагаас хойш хэд хэд салж, нийлээд байгаа билээ. 2023 онд тэд охинтой болж, 2025 онд хоёр дахь охин нь төрсөн.

Неймар энэ хоёр охиноос гадна хоёр хүүхэдтэй. Инфлюенсер Каролина Дантас 2011 онд хүү, модель Аманда Кимберли 2024 онд охин төрүүлж өгсөн. 2026 оны зургаадугаар сарын 16-нд Бруна Неймарын тав дахь хүүхдийг төрүүлэх гэж байгаагаа мэдэгдээд охин хүүхэд гэж хүйсийг нь зарласан юм.
Тини Штоссель —Родриго де Паулийн сүйт бүсгүй

Тина Штоссель 15 настайдаа “Виолетта” цувралд тоглож, од болсон. Цувралын дууг дуулсан нь түүнд хөгжмийн ертөнцөд тодрох боломж өгсөн юм. 2015 онд Мартина Штоссель поп дуучны замналаа эхлүүлж, Тина гэдэг нэр авсан.

Аргентины шигшээ багийн хагас хамгаалагч Родриготой өнгөрсөн гуравдугаар сард сүй тавьсан байна.
Наталия Родригес —Рафиньягийн гэргий

Наталья Родригес бол Бразилын блогчин, 470 мянган дагагчтай инфлюенсер. 2013 онд Рафиньятай танилцсан ч найман жил түүнийг жирийн анд найз гэж үздэг байжээ. 2021 онд л тэр Рафиньяд зөвшөөрсөн хариу өгсөн юм. Рафинья зам дээр лаа асаан, “Надтай гэрлээч” гэсэн бичигний өмнө өвдөг сөхрөн сууж, гарыг нь гуйж байв.

2022 онд хуримаа хийж, 2023 онд хүүтэй болсон. Наталья “Барселона” багийн тоглолтыг байнга үздэг.
Кэрол Кабрино —Маркиньосын гэргий

Бразилын дуучин, хөтлөгч Кэрол замналаа YouTube дээр кавер дуулахаас эхэлсэн. Хосууд Instagram-аар танилцсан бөгөөд Маркиньос эхлээд зурвас бичжээ. 2015 онд Эйфелийн цамхаг дээр гэрлэх санал тавьж, 2016 онд гэрлэсэн.

Тэд дөрвөн хүүхэдтэй. Кэрол нөхрийгөө том тэмцээнд ороход дэмжлэгийн том групп байгуулан, очдог уламжлалтай. Одоо АНУ-д тэрээр гэр бүлээсээ гадна асрагч, туслагч, тогооч нартай 15 хүний бүрэлдэхүүнтэй дэмжин ажиллаж байна.
Мишель Герциг —Тибо Куртуагийн гэргий

Израилын Тель-Авив хотын уугуул Мишель 13 настайдаа модель болж, АНУ, Израилд ажиллаж байлаа. Цэрэгт алба хааж, доороо 15 цэрэгтэй байсан дарга. 2021 онд Тибо олон нийтийн сүлжээнд найз бүсгүйтэй болсноо албан ёсоор зарлаж байсан.

2022 оны зун Италид аялж байхдаа далбаат завин дээр гарыг нь гуйж, зөвшөөрсөн хариу сонсжээ. Тэдний хурим Канны Шато де ла Круа-де-Гард ордонд болж, бал сараа Бора-Бора, Ибицад өнгөрүүлсэн. 2024 онд охинтой болсон.
