UBLife Logo
Хөлбөмбөг

ДАШТ-ий Бүх цаг үеийн мэргэн буучид

ДАШТ-ий Бүх цаг үеийн мэргэн буучид

Энэ жилийн ДАШТ тус тэмцээний түүхэн дэх мэргэн буучдын жагсаалтыг үндсээр нь өөрчилж байна. Тэмцээн дуусахад хэн хэдэн гоолтойгоор энэ чансааг тэргүүлэхийг хэн ч таашгүй. Одоогийн байдлаар дээд хэсэгт Лионель Месси, Килиан Мбаппе нар өрсөлдөж, ард нь олон жил чансааг тэргүүлсэн Германы Клозе байна. Харин өчигдөр шөнийн тоглолтын дараа Английн Харри Кейн огцом дээшлээд ирлээ. Тэрээр Конгогийн хаалганд хоёр бөмбөг оруулаад домогт Пелег гүйцсэн юм.

ДАШТ-ий мэргэн буучид

Лионель Месси (Аргентин): 19 гоол, 29 тоглолт.

Килиан Мбаппе (Франц): 18 гоол, 17 тоглолт.

Мирослав Клозе (Герман): 16 гоол, 24 тоглолт.

Роналдо (Бразил): 15 гоол, 19 тоглолт.

Герд Мюллер (Герман): 14 гоол, 13 тоглолт.

Жюст Фонтен (Франц): 13 гоол, 6 тоглолт.

Харри Кейн (Англи) – 13 гоол, 15 тоглолт.  

Пеле (Бразил): 12 гоол, 14 тоглолт.

Юрген Клинсманн (Герман): 11 гоол, 17 тоглолт.

Шандор Кочиш (Унгар): 11 гоол, 5 тоглолт.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...