“Симпсон” хүүхэлдэйн кино ирээдүйг зөгнөн, мэддэг байсан гэсэн яриа сүүлийн үед ихэд гарч байгаа. Үнэхээр тус киноны зарим хэсэг одоо болж байгаа үйл явдалтай таараад байдаг нь гайхалтай. Симпсонуудын хамгийн оновчтой “зөгнөл”-д Дональд Трамп Ерөнхийлөгч болно, Давид Микеланжелогийн цензурын түүх, 2015 оны ФИФА-гийн авлигын асуудал гэх мэт зүйлс багтаж байгаа. Бүр гаж донтон, санхүүч Эпштиний хэргийг ч 2000 онд анхааруулж байсан гэж батлах хүн ч байна. Тэгвэл энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ий финалд ямар хоёр баг өрсөлдөхийг тэд эрт дээр үед хэлж байсан байна. Тус киноны 1997 оны нэгэн анги цахим ертөнцөөр гэрлийн хурдаар тархаж эхэллээ.
Энэ бол 1997 онд гарсан “The Cartridge Family” анги. Зурагтаар гарч байгаа нэгэн рекламд хөлбөмбөгийн тоглолт сурталчилж байх бөгөөд “Дэлхий дээр ямар үндэстэн хамгийн хүчирхэг болохыг тодруулах ёстой тоглолт” хэмээн хэлж байна. Талбайг харваас Мексик, Португалын баг өрсөлдөж байх ажээ. Энэ хэсэг нь бодит бичлэг ч 2026 он гэж хэн ч хэлсэнгүй, мөн ФИФА, ДАШТ гэж дурдаагүй байна.
Гэхдээ хүснэгтийн байдлыг харахад энэ хоёр улсын баг үнэхээр финалд таарч магадгүй байгаа юм.
Хүүхэлдэйн кинонд Роналдугийн нэр огт гараагүй нь аргагүй, кино гарч байхад тэр 12 настай байжээ.
