Цахим спортын CS2 төрлийн “BC.Game” баг бүрэлдэхүүндээ шинэчлэлт хийж дууслаа. Тус баг зургаадугаар сарын 24-нд манай Азбаяр "Senzu" Мөнхболдыг худалдан авч, нэгтгэснээ зарлаж байсан билээ. Тун саяхан Данийн Эмиль "Magisk" Рейфийг авч, багийн ахлагчаар тавьсан. Харин энэ удаад “The MongolZ” багийн Аюуш "mzinho" Батболдыг авснаар багийн бүрэлдэхүүн бүрдсэн байна. Тэд Мzinho-гийн ачаар 2026 оны сүүл гэхэд дэлхийн чансааны 5-д бичигдэх нь тус багийн гол зорилго ажээ.
“BC.Game” баг
Эмиль "Magisk" Рейф;
Денис "electroNic" Шарипов;
Александр "s1mple" Костылев;
Азбаяр "Senzu" Мөнхболд;
Аюуш "mzinho" Батболд
Виктор "TaZ" Войтас (дасгалжуулагч).
Аюуш "mzinho" Батболд шинэ багийнхаа талаар сэтгэгдлээ хэлжээ. Тэрээр “Александр "s1mple" Костылев бол Бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч. Хэзээ нэгэн цагт түүнтэй хамт тоглоно гэж бодож ч байсангүй. Senzu, S1mple хоёр намайг энэ багт ирэхэд нөлөөлсөн” гэжээ.
“BC.Game” баг долоодугаар сарын сүүлээр Финландад болох “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд оролцоно.
