UBLife Logo
Дэлхий

ОХУ “Telegram” сүлжээний эзэн Павел Дуровыг эрэн сурвалжилж эхэллээ

ОХУ “Telegram” сүлжээний эзэн Павел Дуровыг эрэн сурвалжилж эхэллээ

ОХУ-аас олон нийтийн ВКонтакте, “Telegram” сүлжээний үүсгэн байгуулагч Павел Дуровыг интерполын шугамаар эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг алан хядагчдын жагсаалтад оруулсан байна.

ОХУ-аас Дуровт олон улсын алан хядагчдын үйл ажиллагаанд тусалсан, “Telegram” сүлжээний удирдагчид нь алан хядагч байгууллагуудын Оросын эсрэг үйл ажиллагаандаа ашигладаг суваг, чатыг устгадаггүй гэсэн ял тулгажээ.

2026 онд ОХУ-ын тусгай албаны тавьсан хамтран ажиллах саналыг Дуров зөвшөөрөөгүй тул ОХУ-д “Telegram” сувагт орох боломжийг хязгаарласан. 2026 оны эхнээс тус сувагт нийт 100 сая рублийн торгууль оноогоод байсан юм. Австрали, Франц улс ч Павел Дуровт мөн алан хядагчдыг өөгшүүлэн дэмжсэн гэсэн хэрэг үүсгээд байгаа. Харин Дуров өөрийн сүлжээг ямар нэг засгийн газарт ашиглуулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа юм.

Өөрийг нь ОХУ-д эрэн сурвалжилж эхэлсэнтэй холбогдуулан Павел Дуров мем зураг нийтлэн, “Алан хядагч “Талибан” хөдөлгөөн Оростой түнш болоод би яахаараа алан хядагч байдаг билээ” гэж хариу барьсан байна.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...