UBLife Logo
Дэлхий

Гудамжны хоолоор дэлхийд шилдэг 10 хот

Гудамжны хоолоор дэлхийд шилдэг 10 хот

Зуны амралтаа аваад хил давах гэж байгаа танд зориулав. Аливаа улсын аялал жуулчлалын гол зүйл нь музей, үзэсгэлэнт байгалиас гадна хоол байдаг. Тэр тусмаа үнэтэй ресторанд биш гадаа гудамжинд идэж болох хурдан, шуурхай гудамжны хоол стритфуд их чухал. Зарим улс, хот эртнээс гудамжны хоолоороо алдаршиж, олон мянган хүн тэр хоолыг нь идэхээр жил бүр ирдэг билээ.

Энэ удаад бид “Radical Storage” компанийн албан ёсны судалгааны дүнг танилцуулах гэж байна. Тус компанийн шинжээчид дэлхийн хамгийн олон жуулчинтай 100 хотын 6897 гудамжны хоолны газарт дүн шинжилгээ хийжээ. Үүнд хоолны нэр төрөл, хоолны газрын чанар, цагаан хоол байгаа эсэх, хямд төсөр байдал, хоолны газрын нягтаршил гэх мэт олон байдалд судалгаа хийсэн юм.

Францын Парис боломжит 10 онооноос 7,2 оноогоор чансааг тэргүүллээ. Тэнд нэг хавтгай дөрвөлжин километр газарт гудамжны гуанзны нягтаршил 3,82 байсан бөгөөд хоолны нэр төрөл их байжээ.

Удаагаар нь Грекийн Афин 6,9 оноо, Салоники 6,1 оноогоор орлоо. Афин хот хоолны төрөл олон, хоолны газар их байсан бол Салоникид гудамжны хоолны газрын 77,1 хувь нь тун хямд төсөр байсан байна.

Гудамжны хоолоор дэлхийд шилдэг 10 хот

1, Парис, Франц

2, Афин, Грек

3, Салоники, Грек

4, Барселона, Испани

5, Лондон, Их Британи

6, Родос, Грек

7, Ром, Итали

8, Ханой, Вьетнам

9, Будапешт, Унгар

10, Амстердам, Нидерланд

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...