Улаанбаатар хот, 2026 оны 8 дугаар сарын 17. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотноо “Торгоны замын жингийн цуваа”-ны төлөөллийг угтан авснаар эхэллээ.
Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ, Монгол Улс гэсэн 9 улсыг холбож, 6000 орчим км зам туулсан тус цуваа нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадавхын бодит туршлагыг хуваалцахын зэрэгцээ малчдын дуу хоолойг дэлхийн хэлэлцүүлэгт хүргэх зорилготой.
Евразийг дамнан Монгол Улсад хүрэлцэн ирсэн “Торгоны замын жингийн цуваа” нь малчдын дуу хоолой, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн ирээдүйн асуудлыг Улаанбаатар хотноо өрнөх дэлхийн хэлэлцүүлэгтэй холбож, COP17-ын нээлтийн бэлгэдэл боллоо.






