COP16-гаас COP17 хүртэлх залгамж холбоог илэрхийлсэн “Торгоны замын жингийн цуваа” өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, COP17-ын талбайд орж ирснээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтийн үйл ажиллагаа эхэллээ.
Цуваанд оролцсон малчид, төлөөлөгчид Малчдын ерөнхий тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглал-ыг COP17-д хүргэж, бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн дуу хоолойг дэлхийн хэлэлцээний төвд авчирч байна.
Ийнхүү COP16-гаас COP17 руу үргэлжилсэн хамтын ажиллагаа, малчдын дуу хоолойг бэлгэдсэн цуваагаар UNCCD COP17 Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ.
