Монголын цахим спортын “Chinggis Warriors” баг 17 настай залуу тамирчин Золбаяр “tikuak” Чимэдцэрэн эргэн ирснийг мэдээллээ. Ийнхүү түүний “The MongolZ” багт хийсэн богинохон, амжилтгүй аялал төгсгөл болж байгаа юм. “The MongolZ” баг түүнд маш их итгэл найдвар хүлээлгэж байсан ч болж өгсөнгүй. Tikuak “Chinggis Warriors” багт байхдаа гол од нь байж, ирээдүйтэй шилдэг тамирчдын жагсаалтад байнга багтдаг байв. Түүний дундаж чансаа 1.15 байсан бол “The MongolZ”-д шилжээд чансаа нь ердөө 0.91 байлаа.

Тikuak явснаар “The MongolZ” баг bLitz (Бямбасүрэнгийн Гарьдмагнай), Techno4K (Мөнхболдын Содбаяр), 910 (Банзрагчийн Өсөхбаяр), дасгалжуулагч maaRaa (Бямбабаатарын Эрдэнэдалай) гэсэн бүрэлдэхүүнтэй үлдээд байна. Нэг сарын дараа болох “PGL Masters Bucharest” тэмцээнээс өмнө тэд хоёр тамирчин элсүүлэх шаардлагатай болоод байна.
Chinggis Warriors баг:
Чингүүн "hasteka" Баярмаа;
Тэнгис "sk0R" Батжаргал;
Ундрахбаяр "ROUX" Золбаяр;
Ялалт "yAmi" Оюунбилэг;
Золбаяр "tikuak" Чимэдцэрэн.
