UBLife Logo
Спорт

Mzinho: Манай багийн хамгийн аймшигтай гишүүн бол s1mple

Mzinho: Манай багийн хамгийн аймшигтай гишүүн бол s1mple

Цахим спортын CS 2 төрлийн BC.Game баг тамирчид дундаа санал асуулга явуулж, манай тамирчин Аюуш “mzinho” Батболд оролцсон байна.

-Цугларалтад гарахдаа байнга авч явдаг зүйл?

-Мэдэхгүй, магадгүй гутал байх.

- BC.Game багийн хамгийн аймар гишүүн?

-Саша [s1mple] байх. Гэхдээ аймшигтай гэдэг утгаараа биш шүү. Байж байгаарай. Мэдэхгүй. Манай багт аймар хүн байхгүй. Магадгүй Саша байх. Ер нь тэр мэдээж бүр тийм аймар хүн биш.

- CS-ээс гадна тоглодог тоглоом тань юу вэ?

- Dota 2. CS-д орохоосоо өмнө би дота тоглодог байсан.

-Цахим спортын тамирчин болоогүй байсан бол?

-Мэдэхгүй, энэ талаар бодож байгаагүй юм байна. Цагдаа болсон байж магадгүй.

Өмнө нь тус багийн мэргэн бууч Александр “s1mple” Костылев энэхүү санал асуулгад орохдоо BC.Game багийн хамгийн эелдэг, зөөлөн гишүүнээр Mzinho-г нэрлэж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...