UBLife Logo
Спорт

Ерөнхий сайд Н.Учрал түрүү бөхийн шагнал гардууллаа

Ерөнхий сайд Н.Учрал түрүү бөхийн шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчалын үеэр мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн өндөрлөж, аварга бөх тодорлоо.

Сүмо бөхийн 75 дахь ёкозүн,а сүүлийн хэдэн башё гэмтэлтэй тааруухан барилдаж байсан Ооносато 12 даваагаар 6 дахь түрүүгээ хүртэв.

Тэмцээн болгоны түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Н.Учрал түүнд гардуулан өгөв. Ерөнхий сайд өөрийн биеэр гардуулан өгч байгаа анхны тохиолдол энэ боллоо.

Гэрэл зургийг Вандан Даваа   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...