UBLife Logo
Дэлхий

Владимир Зеленский огцрохгүй гэлээ

Владимир Зеленский огцрохгүй гэлээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский албан тушаалаа өгөхөөс татгалзаж, сонгууль явуулах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд шинэ удирдагч хэрэгтэй хэмээн сонгууль явуулахыг бараг “шаардаад” байгаа.

Харин Зеленский Трамптай зөрсөн хэвээр байна. Тэрээр сэтгүүлч Пирс Моргантай ярилцахдаа “Та ажлаа өгөх бодолтой байгаа юу” гэсэн асуултад “Мэдээж үгүй, энэ бол миний хариуцлага” гэж хариулжээ. Мөн одоогийн нөхцөлд Украинд ямар ч сонгууль явуулах нөхцөл байхгүй гэж мэдэгдсэн байна.

Өмнө нь Владимир Зеленский дайны галыг 60 хоног зогсоох юм бол Ерөнхийлөгчийн сонгууль явуулж болно гэж хэлж байсан. Харин ОХУ-ын талаас сонгуулийн ганц өдөр гал зогсоож болно гэж мэдэгдсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...