“Nomad Capitalist” компанийн энэхүү чансааг 5 гол үзүүлэлт болох байгаль ба цаг уур, татвар, хүрэлцээтэй байдал, аюулгүй байдал болон эрх чөлөө, амьдралын чанар ба дэд бүтэц гэсэн үзүүлэлтээр хэмжин гаргадаг. Харин дотроо агаарын чанар, эрсдэлт байгалийн үзэгдэл, байнга оршин суух зөвшөөрөл авахад учрах хүндрэл, дундаж наслалт, интернет зэрэг олон жижиг шалгууртай. Үзүүлэлт болгоныг 100 оноогоор дүгнэж, нийлбэр дүн гаргахад Монако, Андорра, АНЭУ тэргүүлсэн байна.
Монако амьдралын чанар ба дэд бүтэц үзүүлэлтээр ганцаараа 100 оноо авч, аюулгүй байдал, эрх чөлөөгөөр ч дээгүүр байр эзэлсэн байна. Хоёрдугаар байрт орсон Андорра нь аюулгүй байдал, эрх чөлөөгөөр тэргүүлж, Европын хамгийн цэвэр агаартай улс гэдгээрээ илүү оноо авсан байна. Харин байнга оршин суух зөвшөөрөл авахад доод тал нь 20 жил амьдарсан байх, түүх, хэл бичгийн шалгалт заавал өгөх ёстой гэдгээрээ нэгдүгээр байрт орж чадсангүй.
2026 оны амьдрахад хамгийн таатай 10 орон
1, Монако – 73,89 оноо
2, Андорра – 73,68
3, АНЭУ – 73,15
4, Мальта – 72,11
5, Португал – 70,09
6, Кипр – 68,42
7, Сингапур – 67,12
8, Кайман арал – 66,50
9, Шинэ Зеланд – 66,43
10, Швейцар – 65,44
