Боксын Азийн АШТ эхэлснээс хойш Монголын тамирчид аль хэдийнэ арван медалийн болзлыг хангаад байгаа билээ. Үүнээс өмнө Азийн АШТ-ээс нэг дор ийм олон медаль авч байгаагүй юм.
Харин өчигдрөөс медалийн өнгөө хувиргахын төлөөх тулааныг хийж эхлээд байна. Э.Эрдэнэтуяа өчигдөр Тайландын боксчинтой тулалдаж, ялагдал хүлээв. Ийнхүү тэрээр Азийн АШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүлж байна.
Харин өнөөдөр Б.Буяндалай, Б.Чинзориг, Х.Энмандах, Г.Лундаа, О.Бямба-эрдэнэ нарын Монголын таван эрэгтэй боксчин Азийн АШТ-д медалийн өнгөө хувиргахын төлөө тулалдана.
