Нэгэн хятад эмэгтэй хуримандаа бүх экс найз залуугаа урьж, бүгдийг нь нэг ширээнд суулгасан нь Wechat сүлжээнд дуулиан үүсгээд байна. Бүр ширээн дээр нь "Хуучин найз залуус" гэх бичиг хүртэл тавьсан гэнэ.

Ширээний зургаас үзвэл таваас доошгүй эксүүд цугласан бөгөөд хоёр ч залуу одоогийн найз охиноо дагуулан иржээ. Экс найз залуус хуриманд уригдсан ч бүх эксүүд нь ийн уригдаж, бүгд хамт сууна гэдгийг огт төсөөлөөгүй гэнэ.


"Эксээ хуримандаа урих ямар ч асуудалгүй. Тэд амьдралынх нь нэг хэсэг юм чинь очих нь зүй" гэж үзэх сошиал хэрэглэгчид цөөнгүй байгаа бол "Ямар эвгүй юм бэ? Тэдний царайг хар л даа. Ингэж суухаа мэдээгүй нь илт" хэмээн сүйт бүсгүйг буруутгах хүмүүс ч байна.
Харин та энэ тохиолдолд яах байсан бэ?
