UBLife Logo
Newsfeed

Аз жаргалтай амьдралд нэг л "чин сэтгэлийн" харилцаа хангалттайг судлаачид тогтоожээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Аз жаргалтай амьдралд нэг л "чин сэтгэлийн" харилцаа хангалттайг судлаачид тогтоожээ

Хүний аз жаргал, эрүүл өөдрөг амьдралын нууц чухам юунд оршдогийг Харвардын Их сургуулийн эрдэмтэд хамгийн урт буюу 85 жилийн судалгаагаар олж тогтоожээ. 1938 онд эхэлсэн уг судалгаа нас насны 1300 оролцогчийг хамруулсан бөгөөд хүний аз жаргалтай амьдралын нууц нь алдар хүнд, цалин мөнгө бус эрүүл, эерэг харилцаа болохыг судлаачид онцолжээ. 

Тэр дундаа олон хүнтэй танил байх, олон төрлийн харилцаатай байх нь чухал бус нэг л хүнтэй дотно, чин сэтгэлийн, эерэг дулаан харилцаатай байх нь хангалттай юм. 

"Хэрэв та ганцаараа удаан байж, урт хугацаанд ганцаардлыг тээвэл сэтгэл зүйгээс гадна бие махбодын эрүүл мэнд дордох болно. Ганцаардал өдөрт нэг хайрцаг тамхи татах, таргалахтай адил хорт нөлөөг хүнд үзүүлдэг" хэмээн судлаачид дурджээ. 

Судлаачид оролцогчдын нийгмийн амьдрал, аз жаргалын мэдрэмж, ганцаардал, сэтгэл гутралыг олон жилийн турш дүгнэн шинжилсний үр дүнд нэг л хүнтэй чин сэтгэлийн харилцаатай байх нь аз жаргалтай амьдрахад хангалттай гэх дүгнэлтэд хүрчээ. 

Хүн бүр дор хаяж нэг хүнтэй чин сэтгэлээ нээн ярилцдаг, хэн хэндээ хэрэгтэй үед нь тус дэм болдог, байгаагаар нь хайрлаж, хүлээн зөвшөөрдөг, хүнд хэцүү өдрийн төгсгөлд дэргэд нь тав тухыг мэдэрдэг дулаан харилцаатай байснаар насан туршдаа сэтгэл зүйн хувьд эрүүл жаргалтай амьдарч чадах ажээ. 

Эх сурвалж: The Harvard Gazette

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Тэр энэ санаагаа “Албаар фенүүдийнхээ дургүйг хүргэх” гэж хошигнон хэлсэн ч, утасгүй орчин нь үзэгчдэд тоглолтын амьд мөчийг гүнзгий, жинхэнэ байдлаар мэдрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Будапешт хотын дарга Г.Карачоньски “Прайд”-ыг албан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулна

Будапешт хотын дарга Г.Карачоньски “Прайд”-ыг албан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулна

Хэдийгээр “Прайд”-ыг журмын дагуу хориглосон ч, Гергей Карачоньски уг арга хэмжээг “Хотын наадам” гэж нэрлэн, албан тушаалтнуудын зөвшөөрөл шаардахгүйгээр явуулна хэмээн мэдэгджээ.