UBLife Logo
Кино

Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр МОНГОЛ уран бүтээлч шалгарлаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр МОНГОЛ уран бүтээлч шалгарлаа

80 дахь удаагийн Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарлаа.

Венецийн Олон Улсын Кино Наадам нь дэлхийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй кино наадмуудын нэг юм. Жил бүр олон улсын кино урлагийн өнөөгийн байдлыг илтгэх үүднээс дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн сэтгэл хөдөлгөм бөгөөд шилмэл  кинонуудыг сонгож үзэгчдэд танилцуулдгаараа онцлогтой юм.

Залуу найруулагч П.Лхагвадулам, Ерөнхий продьюсер Ц.Ариунаа, Катиа Хазакын “Сэр Сэр Салхи” уран сайхны кино нь "Кино урлагийг дэмжих сан”-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр бүтсэн 11 кино бүтээлийн нэг юм.  

Б. Тэргэл Венец дэх дэлхийн нээлтийн арга хэмжээнд оролцсон хэдий ч шагнал гардуулахаас өмнө Монгол руу буцсан байсан ба түүнийг төлөөлж продюсер Катя Хазак шагналыг хүлээн авлаа. 

Түүхэн амжилт үзүүлсэн авьяаслаг жүжигчиндээ баярлалаа, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.