Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 17-20-нд болно. Аравхан хоногийн дараа болох нь байна шүү дээ. Энэ жил шалгуулагчид хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгөх бөгөөд дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгч болох юм байна. Ингээд дараах зайлшгүй мэдэх ёстой зөвлөгөөг хүргэж байна.
1. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ:
Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт/
Бүртгэлийн хуудас
Суудлын хуваарь /хэвлэмэл байдлаар/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

2. Шалгуулагчдын гаргадаг зонхилох алдаа болоод, бэлтгэлээ хэрхэн хангах ёстой талаарх зөвлөмж:
Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах

3. Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс өмнө:
1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай
Анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна
Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай

4. Өмнөх оны төгсөгчид дараах шалгалтын байруудад өөрийн суудлын хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн 5-р сургууль болон 23-р сургууль дээр очиж шалгалтаа өгнө.

5. Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут үргэлжилнэ.

6. Элсэлтийн ерөнхий шалгалтын хөдөө орон нутгийн шалгалтын төвүүд.

7. ЭЕШ-н шалгалт авах 10 хичээлийн блюпринт ЭНД ДАРЖ үзнэ үү.

ЭЕШ-ын бүртгэл, шалгалтын хуваарийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягнаас аваарай.
Эх бэлтгэсэн: Д.Хажидмаа