UBLife Logo
Дэлхий

Улаан талбайн Ялалтын баярт 16 орны Төрийн тэргүүн оролцоно

Улаан талбайн Ялалтын баярт 16 орны Төрийн тэргүүн оролцоно

Энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаа билээ. Тиймээс жил бүр Москва хотын Улаан талбайд болдог Ялалтын баярын жагсаал илүү сүртэй, нижгэр болох юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баярын үеэр 3 хоног гал зогсооно гэж мэдэгдсэн билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Улаан талбайд тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын жагсаал, цэцэг өргөх ёслол зэрэг арга хэмжээнд гадаадын 16 орны Төрийн тэргүүн оролцохоо илэрхийлсэн байна.

Үүнд: БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин, Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро, Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель, Монголын Ерөнхийлөгч Ухнаагийн Хурэлсүх, Буркина-Фасогийн Ерөнхийлөгч Ибрагим Траоре, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев, Армений Ерөнхий сайд Никол Пашинян, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, Абхазын тэргүүн Бадра Гунба нар байна.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич энэ сарын 3-нд эмнэлэгт хэвтсэн бөгөөд биеийн байдал сайжирвал Улаан талбайд ирэх төлөвлөгөөтэй байгаа бол Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо одоогийн байдлаар ирэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Словак нь Европын холбооны гишүүн бөгөөд тус холбооноос гишүүн улсын төрийн тэргүүн нарыг Москвад очихгүй байхыг уриалаад байгаа. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ёслолд оролцох байсан ч Пакистан, Энэтхэгийн зөрчил хурцадсанаас амжихгүй болсон. Түүний оронд БХЯ-ны сайд  Раджнатх Сингх ирэх мэдээлэл гарсан. Индонез улсаас мөн БХЯ-ны сайд Шафри Шамсуддин, ӨАБНУ-ын БХЯ-ны сайд Анджелина Мочекга нар ирэх гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.