UBLife Logo
Спорт

Том ах 3 тоглолтод дараалан гоолдож, Португалчууд Үндэстнүүдийн лигийн хошой аварга болов

Том ах 3 тоглолтод дараалан гоолдож, Португалчууд Үндэстнүүдийн лигийн хошой аварга болов

Европын Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолт ням гарагт явагдлаа.

Шийдвэрлэх энэ тоглолтод Португалчууд, “Ялагдашгүй Армада” хочит Испанийн шигшээг торгуулийн цохилтоор буулгаж авсан.

Энэ тоглолт 2:1 харьцаатай Испаничуудын тэргүүллээр үргэлжилж байх үед Португалийн ахлагч Криштиано Роналду 61 дэх минутад тэнцээний гоолыг оруулсан юм. Тэрбээр шигшээ багийнхаа өмнөөс 138 дахь гоолоо бүртгүүлснээр өөрийн эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг ахиулсан.

Улмаар торгуулийн цохилтоор ялалт байгуулсан Португалчууд Үндэстнүүдийн лигийн хошой аваргаар тодров. Энэ нь том ахын эрин үед Португалчуудын хүртэж буй гурав дахь цом юм.

Харин Испаничууд 2023 оны Үндэстнүүдийн лиг, 2024 оны Европын АШТ-д дараалан түрүүлсэн үнэмлэхүй амжилтаа тасалдууллаа.

Бельгийн алтан үеийнхнийг удирдах хугацаандаа ганц ч цом авч чадаагүй Роберто Мартинез Португалийн шигшээг дасгалжуулж, шигшээ багийн түвшин дэх анхны цомоо атгалаа. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сард Португалийн багт ирсэн билээ.

Хэдийгээр Үндэстнүүдийн лиг гэдэг дэлхийн хамгийн том тэмцээн биш ч гэлээ Европын улс орнуудын түрүүлэх бололцоотой гуравхан тэмцээний нэг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.