Вьетнамын Ханой хотноо энэ сарын 7-14-ний өдрүүдээр явагдаж буй эмэгтэйчүүдийн волейболын Азийн Үндэстний цомын тэмцээнд 11 орны шигшээ баг хүч сорьж байна.
Монголын шигшээ хэсгийн шатнаа Филиппины багт 3:0-ээр, Казахстаны шигшээд 3:1-ээр хожигдлоо.
Г.Саруулгэрэл Филиппины багийн эсрэг 13 оноо, Казахстаны эсрэг 17 оноог авч, багийнхнаа тэргүүлсэн.
Монголын шигшээ 6-р сарын 9-нд Шинэ Зеландын багтай, 6-р сарын 11-нд Индонезийн эсрэг, 6-р сарын 12-нд Ираны багтай тоглох юм.
Уг тэмцээн нь хуучнаар “Челленж цом” агаад өнөө жилээс шинэ нэрээр зохион байгуулагдах болсон нь энэ.
