UBLife Logo
Спорт

Неймар “Ковид 19”-ийн халдвар авч, тусгаарлагдлаа

Неймар “Ковид 19”-ийн халдвар авч, тусгаарлагдлаа

Бразилийн хөлбөмбөгчин Неймар “Ковид 19”-ийн шинжилгээнд бүдэрсэн тул тусгаарлагджээ.

Өдгөө 33 настай тэрбээр пүрэв гарагт шинжилгээнд хамрагдаад тэр даруй багийнхнаасаа холдсон байна. “Сантос” энэ баасан гарагт “Форталеза”-тай тоглох боловч Неймар уг тоглолтыг улаан хуудасны торгуулиар өнжих учиртай.

Клубүүдийн ДАШТ-д Бразилийн багууд оролцох учир энэ тоглолтын дараа тус улсад хөлбөмбөгийн тэмцээн бараг л сарын хугацаатай завсарлана.

Неймар 2023 оны зун “Аль-Хилал” клуб руу шуугиантайгаар нүүдэллэж байв.Харамсалтай нь, удалгүй хүнд бэртэлийг авч, тэр цагаас уналтад ороод буй замналаа сэргээхээр өдийг хүртэл тэмцэж байгаа юм.

Хэдийгээр бага залуудаа тоглож байсан “Сантос” багтаа эргэж нэгдсэн боловч, ахин бэртсэн, бие бялдрын хувьд бэлэн биш зэргээс үүдэн ердөө л 12 тоглолтод оролцсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.