Зүүн Азийн Аваргуудын лигийн тэмцээнд найм тоглож, хожигдолгүй түрүүлсэн “Хасын Хүлэгүүд” багийнхан энэ удаа Дубайд зочилж, Азийн Аваргуудын лигт өрсөлдөж байгаа билээ.
Монголын баг уг тэмцээнд 13 жилийн дараа ахин оролцож байгаа нь энэ юм.
Тэд хэсгийн шатны эхний тоглолтодоо Хятадын “Жэ жиан“ клубийг 84:67 харьцаатайгаар буулгаж авсан.
“Жэ жиан“ өчигдөр Ираны “Табиат” багт 99:85 оноогоор хожигдсон тул “Хүлэгүүд” уг тэмцээний шигшээ наймд шалгарлаа.
“Хүлэгүүд” болон “Табиат” багууд өнөөдөр 19:00 цагаас хэн нь хэсгээ тэргүүлэх вэ гэдгээ шийднэ.
“Табиат” клуб баруун Азийн Супер лигийн дэд аваргаар тодорсон бол “Жэ жиан”-ий тухайд, Хятадын лигт түрүүлж энэ тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
