UBLife Logo
Спорт

“Реал Мадрид” клуб 17 настай Франко Мастантуоног 40 сая еврогоор үнэллээ

“Реал Мадрид” клуб 17 настай Франко Мастантуоног 40 сая еврогоор үнэллээ

Европын томоохон багууд Аргентины 17 настай тоглогчийг онилж байна. Энэ хүү Ламин Ямалаас ердөө нэг сар, нэг өдрийн хойно төрсөн юм.

“Реал Мадрид” клуб түүнийг худалдаж авахаар 40 сая еврог санал болгов. “Ривер Плейт”-ийн Франко Мастантуоно гэж энэ залуу хаанаас, хэрхэн тодорсон юм бол гэдгийг та бүхэнд танилцуулья.

Довтолгооны хагас хамгаалагчаар тоглодог тэрбээр “Ривер Плейт”-ийн өмнөөс гоолдсон хамгийн залуу хөлбөмбөгчин юм.

Түүний хувьд, Буэнос-Айресаас өмнө зүгт 300 километрийн зайтай байх Азул хотноо төржээ.

Бага залуудаа теннис болон хөлбөмбөгөөр давхар хичээллэж байсан. Аль алинд нь шаггүй авьяастай гэгдэж байв.

“Ривер Плейт”-ээс түүнийг 10 настай байхад нь академид элсэх санал тавьж. Тэрбээр татгалзаад, 2019 онд “Ривер” ахин санал ирүүлэхэд л сая зөвшөөрчээ.

Тэрээр 15 настайдаа “Ривер”-ийн 17 хүртэлх насныхны баг руу дэвшсэн байна. “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Каудио Эчеверригийн адилаар түүний үнэлгээ, хэтийн замналыг дэлхийн томоохон агентууд өндрөөр тооцдог.

2023 оны наймдугаар сард “Ривер”-ийн удирдлагууд залуу тоглогчийнхоо гэрээг сунгаж, арилжах доод үнийг 45 сая байхаар тогтоосон. Энэ нь үндсэн багтаа ч гарч амжаагүй 16 настай хүүгийн хувьд хэн ч гайхашрах үнэлгээ юм.

Гэсэн ч удалгүй тэр үнэхээр л хурдацтай дэвшиж чадсан. Дасгалжуулагч Мартин Демичелис энэ хүүг үндсэн багийнхаа бэлтгэл рүү дуудах нь тэр. Улмаар 2024 оны 1-р сард “Аргентинос Жуниорс”-ийн эсрэг тоглоод энэ залуугийн замнал албан ёсоор эхэлсэн юм.

Түүнээс хойш Мастантуоно тасралтгүй дэвшсэн байдаг. 2024 оны 2-р сард Аргентины цомын тэмцээнд “Экскурсионистууд”-ыг хожиход анхны гоолоо оруулж, багийнхаа түүхэн дэх хамгийн залуудаа гоол оруулсан тоглогчоор тодров.

Удалгүй Аргентиний шигшээ багаас анхны дуудлагаа хүлээн авч, Чилийг 1:0-ээр буулгаж авахад талбайд гарсан юм. Ингэж л тэр Аргентиний төлөө тоглосон хамгийн залуу хөлбөмбөгчин болсон.

Энэ зун түүнийг гэх саналууд овоорсон агаад үүнд Аваргуудын лигийн шинэхэн аварга Парис Сен-Жермен”-ий санал ч том нөлөөтэй байлаа. Гэхдээ “Мадрид”-ийн эхлүүлсэн 40 сая еврогийн хэлэлцээр аль хэдийн зөвшилцөлд хүрсэн ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.