Зүүн Азийн Аваргуудын лигийн тэмцээнд найм тоглож, хожигдолгүй түрүүлсэн “Хасын Хүлэгүүд” багийнхан энэ удаа Дубайд зочилж, Азийн Аваргуудын лигт өрсөлдөж байгаа билээ.
Монголын баг уг тэмцээнд 13 жилийн дараа ахин оролцож байгаа нь энэ юм.
Тэд хэсгийн шатны эхний тоглолтодоо Хятадын “Жэ жиан“ клубийг 84:67 харьцаатайгаар буулгаж авсан.
Харин өнөөдөр Ираны “Табиат” багтай тоглож, 78:76 харьцаатайгаар хожигдлоо. “Хүлэгүүд”-ийн бүрэлдэхүүнээс энэ тоглолтод Жордан Толберт, Иан Миллер нар тус бүр 16 оноог авч багийнхнаа тэргүүлсэн бол Жорди Циманга 13 оноог цуглуулсан. Ер нь легионерууд нь жигд сайн тоглосон гэсэн үг.
“Хүлэгүүд” хэсгийнхээ 2-р байрт эрэмблэгдэж, энэ тэмцээний шигшээ наймд шалгарлаа.
Хасагдах шатны тоглолтууд 6-р сарын 11-ны өдөр явагдах хуваарьтай байна.