Европын Үндэстнүүдийн лигийн тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод Франц болон Германы багууд хүч сорив.
Энэ тоглолтод Францчууд 2:0-ээр өрсөлдөгчөө хожсон. Эхний хагасын төгсгөлд ахлагч Килиан Мбаппе гоолдсон бол 84 дэх минутад түүний дамжуулалтаар Майкл Олисе багийнхаа ялалтыг бататгасан юм. Килиан Мбаппе шигшээ багийнхаа өмнөөс 50 гоолын босго давсан нь энэ.
Тэрбээр Францын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын 3-р байрт, Тьерри Анригаас нэг гоолоор дутуу, Оливье Жиругаас 7 гоолын хойно байна.
Германчуудад тоглолтын хувь заяаг өөрчлөх боломж гарч ирсэн хэдий ч, Дениз Ундавын гоолыг бичлэг нягталж үзээд цуцалсан юм. Учир нь түүнийг гоол оруулахын өмнө Никлас Фулкруг, Адриан Рабиотыг унагаж алдаа гаргасан нь тогтоогдсон.
