UBLife Logo
Спорт

“Хасын Хүлэгүүд” багийнхан Азийн Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа

“Хасын Хүлэгүүд” багийнхан Азийн Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа

Зүүн Азийн Аваргуудын лигийн тэмцээнд найм тоглож, хожигдолгүй түрүүлсэн “Хасын Хүлэгүүд” багийнхан энэ удаа Дубайд зочилж, Азийн Аваргуудын лигт хүч сорьж байгаа билээ.

Монголын баг уг тэмцээнд 13 жилийн дараа ахин оролцож байгаа нь энэ юм.

Тэд хэсгийн шатнаа Хятадын “Жэ жиан“ клубийг 84:67-гаар буулган авч, Ираны “Табиат” багт 78:76-гаар хожигдсон.

Улмаар хэсгийнхээ 2-р байраар эрэмблэгдэж, энэ тэмцээний шигшээ наймд шалгарсан юм.

Тэд өнөөдөр Филиппиний аварга “Мералко Болтс” багийг 83:78 харьцаатай буулган авч, хагас шигшээд шалгарлаа.

Уг тоглолтод Иан Миллер 32 оноог цуглуулж, багийнхнаа тэргүүлэв.

“Хасын Хүлэгүүд” багийнхан маргааш Японы аварга “Уцуномия Брекс”-тэй тоглох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.