Узбекистаны хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ хэдхэн хоногийн өмнө авсан билээ.

Тэгвэл түүх бүтээсэн шигшээ багийн хөлбөмбөгчид болон дасгалжуулагчдын багийнхандаа Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеев BYD загварын 40 автомашин бэлэглэжээ.

Узбекистаны ерөнхийлөгч өмнө нь 2023 онд Азийн аварга болсон 20 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ багийнхандаа мөн Gentra загварын 33 автомашин мөн бэлэглэж байсан удаатай.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин