Унгарын нийслэл Будапешт хотод Олон улсын жүдо бөхийн холбооны чуулган болж байна. Чуулганаар холбооны тэргүүний сонгууль явагдаж, Мариус Визер зургаа дахь удаагаа сонгогдлоо. Ийнхүү тэрээр дэлхийн жүдог дахин 4 жил удирдах болж байгаа юм. Визер “Итгэл хүлээлгэсэн та бүхэнд баярлалаа. Бид өнгөрсөн олимпын циклээс илүү эрч хүчтэй, үнэнч шударга ажиллана гэдэгт итгэж болно” гэж мэдэгдлээ.

Чуулганаар мөн 2025-2029 онд ажиллах Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон, баталсан. Зөвлөлд шинээр Францын Макс Эрве Жорж орж ирсэн бөгөөд тэрээр холбооны олон улсын харилцааны асуудлыг хариуцах юм. Хоёр алдартай тамирчин орж ирсэн нь Словений олимпын аварга Тина Трстеняк, Унгарын Хедвиг Каракаш нар.
Шинэ Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүн: Луиза Агиус Галеа (Мальта), Армен Багдасаров (Узбекистан), Владимир Барта (Чех), Рауль Камачо Перес (Испания), Альфред Фолоко (Замби), Косэй Иноүэ (Япон), Азизжон Камилов (Узбекистан), Хедвиг Каракаш (Унгар), Даниэль Ласкау (Румын), Мохамед Мерижа (Алжир), Рашад Набиев (Азербайжан), Стефан Номис (Франц), Эстони Прижен (ӨАБНУ), Жан-Люк Руже (Франц), Тина Трстеняк (Словен), Харүки Үэмүра (Япон), Макс-Эрве Жорж (Франц).