Монгол улс 6-р сарын 23-29-ний өдрүүдээр сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ-ийг эх орондоо анх удаа хүлээн авч, Монголын эмэгтэй баг, тамирчид дэлхий даяар шуугиан тарьснаар ДАШТ-ий анхны медалиа гардсан билээ.
Монголын эмэгтэй шигшээ багийнхан Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ ДАШТ-д оролцлоо. Тэд Бразил, Герман, Украин, Хятад, АНУ, Польшийн багуудыг буулган авч, ДАШТ-ээс мөнгөн медаль атгасан.
1. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний шигшээ багийнханд баяр хүргэж, удахгүй амжилтыг нь үнэлнэ гэж мэдэгдлээ.

2. Олимпын хөтөлбөрт багтсан багийн спортын ДАШТ-ийг бид эх орондоо анх удаа хүлээн авсан.

3. 3х3-ийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Стив Сэррийн онцгой гавьяаг дурсахгүй байхын аргагүй. Түүнд ч бас талархлын захиа харамгүй илгээгээрэй.

4. 3х3-ийн баг гэдэг дөрвөн хөлтэй ширээ л гэсэн үг. Энэ ширээний нэг хөл нь догонцвол тогтохын аргагүй билээ. Тиймээс бүх тамирчдын маань гавьяа, зүтгэл эн тэнцүү байсан.

5. Монголын багийнхны тухай гадаадын хэвлэлд:

6. Монголчууд спортын бүх төрөлд эх орныхоо нэрийг дэлхийн цээжинд дархалж байгааг харахад сайхан байна .

7. Монголын ард түмэн ямар боломж байна, түүгээрээ шигшээ багийнхнаа дайлах трэндийг эхлүүлжээ.

8. О.Хулан наймхан сарын өмнө Монголын эмэгтэй сагсчдаас анхлан мэргэжлийн лигийн багт нэгдсэн бол энэ удаа ДАШТ-ий бэлгэдлийн багт нэрлэгдэж ахин нэг түүхэн амжилтын эзнээр тодорлоо.

9. Шигшээ багийнхан маань халирахгүй зоригтойгоор хэсгийн шат дуусахад л “Монгол бол сагсан бөмбөгийн эх орон гэдгийг нотолж харуулна” гэж мэдэгдсэн, үнэхээр хэлсэндээ ч хүрсэн.

10. Үндэсний Их баяр наадмын өмнө Монголын сагсныхан ямар баяртай мэдээ хүлээж авах бол?

11. Монголчууд морь унадаг, их мах иддэг гэхээс өөр мэдээлэл авч байгаагүй, Монгол гэж мэддэг ч үгүй олон сая хүмүүст эх орноо сурталчиллаа.

12. Монголын шигшээ багийнхан боломжгүй зүйл гэж байдаггүйг дэлхий дахинаа нотолж харуулсан.

13. М.Цэрэнлхам маань ахлагчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн. Ахин баяр хүргэе.

14. Б.Ариунцэцэг маань ДАШТ-д оролцсон бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлжээ. БНХАУ-ын эсрэг авсан 9 оноог нь бүртгээгүй байхад шүү дээ. Үнэхээр гайхалтай.

15. Багийн спортын бусад төрлийн ДАШТ ч гэсэн манай оронд болох тэр цаг удахгүй гэдэгт итгэнэм.

16. Үнэхээр л азтай цагийн үр сад аа, бид!

17. Шигшээ багийнхны маань дурсгалд чимэг болж, өнөд гялалзахаар сайхан медаль урлажээ.

18. Ахин нэг урмын үг. Бүхнээ шавхан тэмцсэн гэдгийг нь бүгд харсаан.

19. Бүгдээрээ Н.Нандинхүсэл лугаа эрмэлзэлтэй, охидын багийнхан шигээ хөдөлмөрч байж хамтдаа хөгжье ээ

Одоо бүгдээрээ Үндэсний шигшээ багийг финалд авчирсан түүхэн агшныг ахин нэг удаа үзэцгээе.