UBLife Logo
Спорт

Кингсли Коман “Аль-Насср” багт тоглохоор боллоо

Кингсли Коман “Аль-Насср” багт тоглохоор боллоо

Саудын Арабын “Аль-Насср” багийнхан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиано Роналдугийн хилэнг дарахаар солилцоо наймаанд эрчимтэй ажиллаж байна.

Тэд өнөөдөр “Байерн Мюнхен”-ий жигүүрийн тоглогч Кингсли Команыг худалдан авч, гурван жилийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Арабчууд түүний өртөгт 30 сая еврогийн ханш төлсөн байна.

Тэд энэ зун Роналдугийн гэрээг ахин сунгаж, “Челси”-гээс довтлогч Жоао Феликс, Барселона”-гаас хамгаалагч Иниго Мартинез нарыг авчирсан билээ.

Мөн дасгалжуулагчаараа Португал мэргэжилтэн Хорхе Жезүсийг сонгосон.

Харин “Байерн”-ий энэ зун хийсэн гол наймаа бол “Ливерпүүл”-ээс 75 сая еврогоор авчирсан жигүүрийн довтлогч Луис Диаз юм.

Өдгөө 29 настай Команы тухайд 2015 оны наймдугаар сард анхлан зээллэгээр “Байерн”-д газардсан. Тэрбээр Германд ирээд 339 тоглолтод оролцохдоо 72 гоол оруулж, 71 гоолын дамжуулалт бүртгүүлсэн байна.

Үүнээс өмнөх түүхийг нь сөхвөл, “ПСЖ”-гийн академид 10 жил бэлтгэгдэн, 2014 онд “Ювентус” рүү буурь сэлгэсэн байдаг.

Энэ зуурт тэр Францын шигшээ багийн өмнөөс 58 тоглолтод оролцож, 8 гоолыг оруулаад байгаа юм.

Түүний цуглуулгад “Лиг-1” болон Серие А лигийн тус бүр хоёр, Бундес лигийн ес, Аваргуудын лиг болон Клубүүдийн ДАШТ-ий тус бүр нэг цом бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.