UBLife Logo
Спорт

Улсын начин Ш.Отгонтөгсийн мялаалга наадмын түрүү бөхийг 10 саяар байлна

Улсын начин Ш.Отгонтөгсийн мялаалга наадмын түрүү бөхийг 10 саяар байлна

Өнөө жилийн Үндэсний Их баяр наадамд тав давж, улсын начин цолонд хүрсэн Шаравдоржийн Отгонтөгсийн мялаалга наадам 8-р сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болохоор товлогджээ.

Энэ наадмын үеэр улс, аймгийн цолтой 128 бөх барилдана. Түрүү бөхөд 10 сая, үзүүр бөхөд 8 сая, Их шөвөгт тус бүр таван сая төгрөгийн бай шагналыг амлалаа.

Ш.Отгонтөгс Улсын наадмаар нэгийн даваанд сумын заан Д.Мөнхбаяр, хоёрын даваанд Архангайн арслан П.Баярхүү, гурвын даваанд улсын гарди М.Баяржавхлан, дөрвийн даваанд улсын заан Б.Серик, тавын даваанд улсын арслан Э.Оюунболд нарыг өвдөг шороодуулсан юм. Улмаар зургаагийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсөд амлуулан барилдаад унасан.

Түүнийг энэ хаврын Сар шинийн барилдаанд одтой сайхан наадаж, Их шөвөгт шалгарсан хүчтэн гэдгээр нь бөх сонирхогчид андахгүй биз ээ.

Ш.Отгонтөгс бол Хэнтий аймгаас улсын начин цолонд хүрсэн 13 дахь бөх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.