UBLife Logo
Спорт

“Сэлэнгэ Бодонс” багийнхан А.Анандыг нэг жилд 500 саяар цалинжуулахаар боллоо

“Сэлэнгэ Бодонс” багийнхан А.Анандыг нэг жилд 500 саяар цалинжуулахаар боллоо

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн “Сэлэнгэ Бодонс” багийнхан Монголын шигшээ багийн "Алтан баззер" Ариунболдын Анандыг худалдаж авснаа зарлалаа.

Тэд А.Анандыг нэг жилийн хугацаатай 500 сая төгрөгийн цалингаар тоглуулна гэв.

Түүнчлэн "Сэлэнгэ Бодонс" багийн мерч борлуулалтын орлогоос 20 хувийг урамшуулал байдлаар олгох ажээ.

А.Ананд 3х3 шигшээ багт тоглодог агаад өнгөрсөн улирлын Үндэсний Дээд лигийн тэмцээнийг өнжсөн юм. Сонирхуулахад, “Сэлэнгэ Бодонс” багийнхан 3х3 Үндэсний шигшээ багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь эгнээндээ нэгтгэхээр хэлэлцэж байгаа шуум байна.

2018 оны Азийн наадмаар шигшээ багт анх дуудагдсан А.Ананд үүнээс жилийн дараагаас 3х3-ын төрлөөр хичээллэхээр шийдэж, шигшээ багийн тоглогч болж, ур чадварын хувьд тогтвортой өссөн юм. Тэрбээр хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар тодруулдаг сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2022 оны дэлхийн шилдэг тамирчнаар тодорсон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.