UBLife Logo
Спорт

Английн Премьер лигийн шинэ улирал баасан гарагт эхэлнэ

Английн Премьер лигийн шинэ улирал баасан гарагт эхэлнэ

Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, олон үзэгчтэй хөлбөмбөгийн лиг бол гарцаагүй Английнх билээ.

Премьер лигийн 2024-25 оны улирал баасан гарагт эхэлнэ. Нээлтийн тойргоос “Манчестер Юнайтед” болон “Арсенал”-ийн тоглолт олны анхаарлын төвд өрнөх төлөвтэй байна.

“Арсенал” энэ жил ч гэсэн ахин аваргын төлөө зүтгэх бол Улаан чөтгөрүүд Бенжамин Сеско, Матеус Кунья, Брайан Мбеумо нараар хүч сэлбэж, хүчирхэг довтолгооны хослолыг бүрдүүлээд байна. Улаан чөтгөрүүд өнгөрсөн улирлынх шигээ ахин хүснэгтийн ёроол руу унахыг хүсэхгүй л болов уу.

Их буучид энэ зун Виктор Гиокерес, Мартин Зубименди, Нони Мадуэке нараар хүч сэлбэсэн тул аюултай багуудын нэгт тооцогдож байна.

Зул задраагүй байгаа учир айсуй улиралд аль баг өнгөтэй байхыг нээлтийн тойргоос шинжиж болох билээ.

Өнгөрсөн улирлын Премьер лигт “Лверпүүл” 84 оноотойгоор түрүүлсэн. Энэ нь Английн лигт хамгийн бага оноогоор ялсан тохиолдлуудын нэг болсон юм.

Харин “Манчестер Сити” клуб 2017-18 оны улиралд түрүүлэхдээ 100 оноог цуглуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэлд тооцогддог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.