UBLife Logo
Спорт

Сагсан бөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ Монгол Улсад болно

Сагсан бөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ Монгол Улсад болно

Сагсан бөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ 8-р сарын 31-нээс 9-р сарын 7-ны өдрүүдээр Улаанбаатар хотын M Bank Arena болон Буянт-Ухаа цогцолборыг дамнаж явагдана.

Энэ тэмцээнд Азийн шилдэг 16 баг хүч сорих юм.

Монголын шигшээ багийнхан БНХАУ, БНСУ, Малайзын хамтаар “С” хэсэгт хуваарилагдаад байна.

Залуу, авьяаслаг тамирчдын хувьд өөрсдийн ур чадвар, нөөц бололцоог нээн харуулах томоохон боломж нь уг тэмцээн байх учиртай.

16 хүртэлх насныхны Азийн АШТ-д Хятад болон Австралийн багууд тус бүр гурвантаа түрүүлсэн бол Өмнөд Солонгосын шигшээ нэг удаа манлайлсан юм.

Монголын баг, тамирчид уг тэмцээнд анх удаагаа оролцохоор зэхэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.