UBLife Logo
Спорт

Т.Санчир гавьяат тамирчин цолтой “Майнерс”-т ахин нэгдлээ

Т.Санчир гавьяат тамирчин цолтой “Майнерс”-т ахин нэгдлээ

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн “Omni Erdenet Miners” багийнхан шинэ улирлын өмнөх солилцоо наймааны ээлжит томоохон дуулианыг зарлалаа.

Тэд гавьяат тамирчин Тунгалагийн Санчирыг ахин эгнээндээ нэгтгэжээ.

Т.Санчирын тухайд Дээд лигт дөрвөнтөө түрүүлсэн төдийгүй Бүх оддын тоглолтод 16 удаа сонгогдож, Дээд лигийн Тэргүүн тоглогчоор тавантаа, Бүх оддын шилдгээр хоёронтоо тодорсон Монголын шалгарсан сайн сагсчин билээ.

Өдгөө 36 настай тэрбээр 2021-2023 оны хооронд “Майнерс”-ийн төлөө хүчин зүтгэж байв.

Улмаар 2023 оны 12-р сард “Майнерс”-аас “Налайх Бизон” баг руу буурь сэлгэсэн юм.

Сонирхуулахад, “Майнерс”-ийн гол тоглогч Г.Болор-Эрдэнэ ахин хоёр жилээр гэрээгээ сунгасан байна. Ирэх улиралд бид Т.Санчир, Г.Болор-Эрдэнэ гэсэн довтолгооны хослолыг талбайд харах нь ээ.

“Майнерс” багийнхан өнгөрсөн улирлын Дээд лигийн тэмцээнийг 6-р байраар өндөрлүүлж, плэй-оффын эхний шатнаа “SG Apes” багт ялагдсан.

Харин “Налайх Бизон” багийн хувьд, өнгөрсөн улирлыг 9-р байраар дуусгаж, сорилгод хожигдсоноор Хөгжлийн лиг рүү унасан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.