Аравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Перугийн Лима хотноо явагдах жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 66 орны 473 бөх хүч сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.
Одоогоор мөнхүү тэмцээний +100 кг-ын жинд барилдахаар Гантулгын Хангарьд нэрээ бүртгүүлсэн байна.
Өдгөө 20 настай Г.Хангарьдын хувьд, өнөө жил Насанд хүрэгчдийн Улсын АШТ болон залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медалийг гардсан амжилттай бөх юм.
