АНУ-ын Калифорни мужийн чөлөөт бөхийн аварга, Америкийн хамгийн ирээдүйтэй бөхчүүдийн нэгд тооцогдож байсан Григор Чолакян олон улсын тавцанд Армени улсыг төлөөлөхөөр болжээ. Шинэ эх орноо төлөөлөх анхны тэмцээн нь энэ сарын 20-27-нд Сербийн Нови-Садад болох залуучуудын ДАШТ юм. Григор 74 кг-д барилдана.
Тэрээр “Би армени соёл, ард түмнийг төлөөлөн тэмцээнд орох болсондоо баяртай байна. Армени хүн байна гэдэг хүч чадал гэсэн үг. Түүхийнхээ турш баатарлагаар тэмцэж байгаа энэ ард түмний төлөөлөгч гэдгээрээ бахархаж байна” гэж ярьжээ.
Григор Чолакян Бёрбанк (Калифорни, АНУ) хотод армени гэр бүлд төрж, өссөн. St. John Bosco High School сургууль төгссөн, одоо Стэнфорд их сургуулийн тэтгэлэгт оюутан.

• Калифорни мужийн аварга (2024)
• Fargo 2023 мөнгөн медальт (Freestyle)
• Fargo All-American аварга
• Reno Tournament of Champions тэмцээний хошой аварга, Outstanding Wrestler цомын эзэн.
• uper 32, Doc B, Journeyman Fall Classic тэмцээний шагналт.
MatScouts, сайытын мэдээлснээр Григор жиндээ АНУ-д чансааны тавд бичигдэж байгаа.