UBLife Logo
Спорт

UWW: Гар бариагүй бөхчүүдийг шийтгэнэ

UWW: Гар бариагүй бөхчүүдийг шийтгэнэ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос бөхчүүдийг барилдааны өмнө болон дараа гар барьж, хүндэтгэл үзүүлж байхыг анхаарууллаа. Сүүлийн үеийн тэмцээн уралдаанд энэ дүрмийг зөрчсөн тохиолдол маш их гарч байгаа билээ. UWW-ийн дүрэм ёсоор шүүгч, өрсөлдөгч нартайгаа гар барих нь өрсөлдөгчөө хүндэлсэн, шударга үнэн өрсөлдсөн гэдгийг илэрхийлэхээс гадна холбооны дүрэмд заасан үүрэг хариуцлага гэдгийг тодотгожээ. Мөн “Энэхүү дүрэм нь манай чөлөөт бөхийн спортын үнэт зүйл, соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд дүрмийг зөрчсөн дасгалжуулагч, тамирчинд сахилгын шийтгэл оноох болно” гэж сануулсан байна.

Дүрэмд: Барилдааны өмнө шүүгч дэвжээний голд зогсож байх бөгөөд тамирчдыг дуудна. Бөхчүүдтэй гар барьж, өмсгөлийг ажиглан, гарт нь юу ч байхгүй, хувцсанд нь ямар нэг зүйл наалдсан, хөлс байгаа эсэхийг шалгана. Бөхчүүд гар барин мэндчилсний дараа барилдах дохио өгнө.

Барилдааны дараа шүүгч дэвжээний голд ерөнхий шүүгч рүү харж зогсоно.Бөхчүүд гар бариад шүүгчийн дэргэд үр дүнг хүлээн зогсоно. Ялагчийг зарласны дараа тамирчид хоорондоо болон шүүгчтэй гар бариад дэвжээг орхино. Тамирчин өрсөлдөгч бөхийнхөө дасгалжуулагчтай заавал гар барих ёстой гэж заажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.