Аравдугаар сарын 1-2-ны өдрүүдээр ОХУ-ын Владикавказ хотноо явагдсан ах дүү Хадарцевийн цомын тэмцээнд Монголын гурван бөх хүч сорив.
Улмаар 79 кг-ын жинд зодоглосон сүүлийн хоёр ДАШТ-ий 5-р байрт шалгараад буй Олонбаярын Сүлдхүү нэвтхэн түрүүлсэн байна.
Харин 61 кг-д хүч сорьсон ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Э.Бэхбаяр, 57 кг-д барилдсан ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль атгалаа.
Сонирхуулахад, ах Аслан Хадарцев нь дэлхийн аваргад гурвантаа манлайлсан бол дүү Махарбек Хадарцевийн хувьд, олимпын хошой аварга, дэлхийн аваргын таван түрүүтэй домогт бөхчүүд билээ.
