UBLife Logo
Newsfeed

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: УБ кино наадам таныг хүлээж байна

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: УБ кино наадам таныг хүлээж байна

Шинэхэн 7 хоногийн мэндийг хүргэе! Ажилдаа эрч хүчтэй орж байгаа танд энэ долоо хоногийн онцлох арга хэмжээнүүдийг хүргэж байна. Харин цаг агаарын хувьд ИЙМ байх нь.

Talk with Dotor khun - Үг хүчтэй гэдэгт итгэдэг

Дотор хүн нь "Үг хүчтэй гэдэгт итгэдэг" зурагт үгсийн номоо тохиолдуулан анхны бяцхан эвентээ зарлаж байна. Улиран өнгөрч буй намрын дулаан өдөр хамтдаа дотор хүнээ чагнан, үгсийн тухай ярилцаж, "Үг хүчтэй гэдэгт итгэдэг" номын баяраа тэмдэглэнгээ төгсгөлийн хуудсыг өөр өөрийн өвөрмөц ертөнцөөр бүтээцгээе.

Хаана – Neighbourhood café

Хэзээ – 10-р сарын 11-нд 14:00 цагаас

“ҮНЭН” уран бүтээлийн үзэсгэлэн

Монголын мэргэжлийн фото сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, “Үнэн” сонинд олон жил ажиллаж, 1970–2000-аад оны Монголын нийгмийн өнгө төрх, улс төр, соёл, ахуй амьдралыг гэрэл зурагт баримтжуулсан М.Лхагвасүрэн гуайн уран бүтээлийг шитэн сонирхоорой.

Хаана - Монголын Үндэсний Түүхийн музей

Хэзээ – 10-р сарын 10-19

“Улаанбаатар” олон улсын кино наадам

Энэ жилийн наадмын хөтөлбөрт Монгол, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг улсуудын 2024-2025 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кино үзвэр багтлаа.

Хаана – Tengis Cinema, Prime Cineplex Encanto

Хэзээ – 10-р сарын 08-15 өдрүүдэд

“UBIFF Industry day: Film pitch - Film nomad”

2026 онд зохиогдох Берлиний кино наадмын дэргэдэх Европын кино маркетад оролцох монгол төслүүдийг сонгон шалгаруулна.

Хаана – Prime Cineplex Encanto

Хэзээ – 10-р сарын 9-нд 17:30-20:00 цагт

“Data & Analytics Forum 2025”

Ignite the Future – Real-Time Data for AI Agents сэдвийн доор зохион байгуулагдаж, онцлох сэдвийн хүрээнд AI Agent-г ашиглах, эдгээр агентыг хэрэгжүүлэхэд технологийн бэлэн байдлаа хэрхэн хангах талаар сонирхолтой илтгэлүүд тавигдана.

Хаана – Khan Bank Tower,

Хэзээ – 10-р сарын 9-нд 13 цагаас

“Монголын Гайхамшигт Урлагийн тоглолт”

Ардын урлагийн "Хуур Магнай" чуулга нь Монголынхоо гайхамшигт үндэсний язгуур урлаг болох Монгол ардын уртын дуу, ардын дуу, морин хуурын татлага, хөөмий, ардын хөгжмийн цөөхүүл, язгуур бий биелгээ, бөө, цамын бүжиг, уран нугаралт, магтаалыг толилуулна.

Хаана – Зам тээврийн яамны Их нүүдэл танхимд

Хэзээ – 10-р сарын 9-нд 18:00 цагаас

“Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025”

Хиймэл оюун ба дижиталчлалын эрин үед нийтийн эрх ашгийн төлөөх шударга, чөлөөт хэвлэл мэдээлэл, ёс зүйтэй сэтгүүл зүйн үнэ цэн улам чухал болж байна. Иймд ёс зүйн форумын төлөөлөгчид технологийн хөгжлийг сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн зарчмуудтай хэрхэн уялдуулан ажиллаж хөгжих талаар өргөн хүрээнд хэлэлцэнэ.

Хаана – Миллениум плаза

Хэзээ - 10-р сарын 10-нд 09:00 - 15:30

“Book discussion club 2025”

Англи хэл дээр ном унших, уншсан номын тэмдэглэл хөтлөх, америк багштай уншсан номынхоо тухай ярилцах зэрэг номыг шимтэн уншигч танд зориулсан хөтөлөртэй.

Хаана – American Corner

Хэзээ – 10-р сарын 10-нд 17:30 цагаас

“Green day гэр бүлийн ногоон өдөрлөг”

Амралтын өдрийг гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрөөхөд хамгийн тохиромжтой өдөр байх болно. Энэ өдөр мэдлэг сорьсон Quiz-д оролцох, хамтлаг дуучдын үзүүлбэр үзэх, ногоон бүтээгдэхүүн, шийдэл санал болгодог төрөл бүрийн байгууллагуудтай танилцан мэдээлэл авах боломжтой.

Хаана – Төв цэнгэлдэх хүрээлэн

Хэзээ – 10-р сарын 11-нд 11 цагаас

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.