UBLife Logo
Newsfeed
Найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нар шинэ кино төслүүдээрээ ‘Next Masters Support Program’-д шалгарлаа

Найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нар шинэ кино төслүүдээрээ ‘Next Masters Support Program’-д шалгарлаа

Азийн кино урлагийн ирээдүйн мастеруудыг дэмжих зорилготой ‘’Talents Tokyo’’ хөтөлбөрийн үргэлжлэл болох ‘’Next Masters Support Program’’-д Монголын хоёр найруулагч зэрэг шалгарчээ.

‘’Talents Tokyo’’ хөтөлбөр 2010 онд анх ‘’Next Masters Tokyo’’ нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2011 оноос Германы ‘’Berlinale Talents’’-ийн Ази дахь салбар болон өргөжжээ. 

‘’Next Masters Support Program’’ бол өмнө нь ‘’Talents Tokyo’’ хөтөлбөрт оролцож байсан төгсөгчдөө дахин дэмжих зорилготой гэдгээрээ онцлог бөгөөд шинэ киног дэмжихэд зориулан хоёр төрлийн санхүүжилт олгодог. Энэ жил Монгол Улсаас П.Золжаргал “Sane Mother” төслөөрөө, П.Лхагвадулам ‘’The Vision of Lonely Mountains’’ төслөөрөө кино төсөл хөгжүүлэх сангийн тэтгэлгийг хүртжээ. 

П.Золжаргалын анхны бүрэн хэмжээний кино “Баавгай болохсон“ Монголын кино урлагийн түүхэнд тодоор бичигдэх шан татаж, Каннын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшин, дэлхийн нэр хүндтэй 50 гаруй кино наадамд оролцож байсан бол П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино “Сэр сэр салхи“ Венецийн кино наадмаас хоёр ч томоохон шагнал хүртсэн. Мөн тэдний дээрх хоёр бүтээл Оскарын шагналд Монголыг төлөөлөхөөр сонгогдож байсан билээ. П.Золжаргал, П.Лхагвадулам нар хоёул шинэ кино төслийн ажилдаа ороод байгаа нь кино сонирхогчдын анхаарлыг татаж байна.

‘’Next Masters Support Program’’-д шалгарсан оролцогчид салбарын шилдэг мэргэжилтнүүдийн илтгэл, зөвлөгөөг сонсохоос гадна өөрсдийн төслийг танилцуулж, олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломжоо тэлдэг. 

Уг хөтөлбөрийн гол зорилго нь: 

  • Азийн шинэ, залуу кино найруулагч, продюссеруудыг дэмжин хөгжүүлэх

  • Уран бүтээлчдийн хүрээллийг тэлэх, туршлага солилцох боломж олгох

  • Олон улсад бүтээлээ сурталчилан таниулах, наадам, фестивалиудад оролцох суурийг тавих

  • Төсөл хөгжүүлэлт болон олон улсад бүтээлээ таниулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг юм.

Би ‘’Talents Tokyo’’ хөтөлбөрийн 2017 оны төгсөгч. Хөтөлбөрийн хүрээнд жил бүр 15 найруулагч, продюссер сонгон чадавхжуулдаг. Тэгээд төгсөгчдийнхөө дунд “Next Master Support Program” сангийн тэтгэлгийг зарладаг. Кино төсөл хөгжүүлэх болон кино төслийг олон улсад сурталчлах гэсэн хоёр чиглэлээр тэтгэлэг олгоно. Энэ жил "Sane Mother" кино төсөл маань шалгарсан. Одоогоор төсөл хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа. Тэтгэлгээ төсөл хөгжүүлэлт, кино зохиол бичих үйл явцдаа зориулна. Ерөнхийдөө кино зураг авалтаас өмнөх үйл явцыг дэмжих, санхүүжүүлэх зорилготой тэтгэлэг гэж хэлж болно. Миний хувьд "Баавгай болохсон" кино төслөөр зохиол хөгжүүлэх болон олон улсад сурталчилах хоёр тэтгэлгийг өмнө нь хүртэж байсан. Ийнхүү "Talents Tokyo" сан намайг гурав дахь удаагаа дэмжиж буй нь энэ юм. 

Найруулагч, продюссер П.Золжаргал:

Кино төсөл хөгжүүлэх сангийн тэтгэлэгт шалгарсан уран бүтээлчдэд 1,5 сая иен хүртэлх санхүүжилтийг олгодог. Япон болон Азийн кино урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ залуу уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилготой энэ хөтөлбөрөөс олон шилдэг найруулагч төрөн гарсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.186.78