Мэргэжлийн сүмогийн озэки Такакэйшёл буюу Минатогава ояката энэ сарын 4-нд зодог тайлах ёслолоо хийж, магэ үстэйгээ салах ёслол гүйцэтгэлээ. Түүний ёслол Кокүгикан ордонд болсон бөгөөд жюүрёо зиндааны бөхчүүд хүндэтгэл үзүүлэн барилджээ.

Ёкозүнагийн зөвлөлийн гишүүд, Токио хотын дарга зэрэг олон алдартан ирж, Такаккэйшёогийн үсэнд хайч хүргэлээ. Нийт 300 зочин хайч хүргэсэн ажээ. Харин түүнийг сүмод угтан авч байсан анхны багш нь болох Таканохана аварга ирсэнгүй.

Ид барилдаж байхдаа 165 кг байснаа одоо бараг 100 кг хассан байна гэж бөх сонирхогчид гайхаж байгаа. Мөн залуудаа модель байсан үзэсгэлэнт гэргий нь ч олны харааг булааж байлаа.

Такакэйшёо “11 жил барилдлаа. Аз жаргалтай сайхан байсан. Зодог тайлснаас хойш 1 жил өнгөрч, өнөөдөр ийм олон зочин ирсэнд баяртай байна. Ёслол үнэхээр сайхан боллоо. Үсээ авхуулаад нэг сайхан хөнгөхөн болчихлоо. Гэхдээ сэтгэлд ингээд жинхэнээсээ зодог тайлж байна гэсэн бодол орж ирсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан ч бусад бөхчүүд шиг нулимс унагаасангүй.




